Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Бугат сумын Соёлын төвийн шинэ барилгын ажил дуусаж, өнөөдөр /2023.05.18/ нээлтээ хийлээ.
Шинэ соёлын төвийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг дарга А.Камелият, Соёл Урлагийн газрын дарга К.Бекжан болон тус сумын удирдлагууд оролцлоо.
Шинэ соёлын төвийн барилгын ажил 2016 онд эхэлсэн ба үнийн өсөлтөөс шалтгаалан энэ жил ашиглалтад орж байна гэдгийг УИХ-ын гишүүн дурдаж, тус төвийн доторх тоноглолыг 2024 оны төсөвт суулгахаар болсон гэв.
Орчин үеийн стандартад нийцсэн орчин нөхцөлд Бугат сумын ард иргэд соёлын бүхий л үйлчилгээг авах боломжтой болохын зэрэгцээ соёл урлагаар дамжуулан бүх нийтийг соён гэгээрүүлэх их ажлын эхлэл тавигдаж байна гэдгийг аймгийн Засаг дарга онцолж, тус төвийн ажилтнуудад ажлын амжилт хүсэв.
Бугат сумын соёлын төвийн барилгын ажлыг “Жанат” ХХК, “Лаулау” ХХК-ууд хийж гүйцэтгэсэн байна.