АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ XIX ДҮГЭЭР ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит XIX дүгээр шуурхай хуралдаан өнөөдөр /2023.05.22/ хуралдаж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг дарга А.Камелият удирдан зохион байгууллаа.

Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Өлгий сум, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.

Өмнөх шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцууллаа.

Мөн энэ үеэр Төр засгийн бодлого, шийдвэр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг салбарын хэмжээнд амжилттай хэрэгжүүлэн, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх талаар үр бүтээлтэй ажиллаж, 2022 оны үйл ажиллагааны үр дүнгээр манлайлсан “ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарсан байгууллагуудын шагналыг гардуулав.

You May Also Like