АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТ НЭВТРҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ЭЭЛЖИТ СУРГАЛТАА АВЛАА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний үйл ажиллагааг менежментийн өндөр түвшинд хүргэх, байгууллагын ажил үйлчилгээг сайжруулах зорилготой “Чанарын удирдлагын тогтолцоо” MNS ISO 9001:2015, MNS ISO 18091:2020 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран ажиллаж байгаа билээ.

Тус ТББ-ын зөвлөх, сургагч багш Б.Анхзаяа өнөөдөр /2023.05.22/ аймгийн ЗДТГ-ын нийт ажилтан, албан хаагчдад болон чанарын багийн гишүүдтэй ээлжит сургалтыг зохион байгуулж,  зөвлөх үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна.

Олон улсын чанарын менежментийг хэрэгжүүлэхийн тулд бүх шатны удирдлагаас гадна нийт албан хаагчдын оролцоо чухал гэдийг сургагч багш Б.Анхзаяа энэ үеэр онцлов.

Аймгийн ЗДТГ ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа дагаж мөрдсөнөөр төрийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд доголдолгүй үзүүлэх ач холбогдолтой. Мөн төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүнд сурталгүй болгох юм.

You May Also Like