АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ӨЛГИЙ ХОТЫГ ТОЙРОН ГАРАХ АВТО ЗАМ БОЛОН ГҮҮРНИЙ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУДЫН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    Аймгийн Засаг дарга А.Камелият “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд баригдаж буй  Өлгий хотыг тойрон гарах Авто Зам болон гүүрний ажлын явцын талаар тодруулахаар гүйцэтгэгч компаниудын удирдлагуудыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

    Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Өлгий сумыг тойрсон 18,9 зам, 201 метр урттай гүүр барих ажлыг “Эйч Кей Интернешл Холдинг” болон “Хотгор зам” компаниуд ажиллаж байгаа. Тус төсөл нь гурван багцаас бүрдэх ба нэгдүгээр багц нь 6.75 км авто зам, хоёрдугаар багц нь 201.08 метр урттай төмөр бетон гүүр, гуравдугаар багц буюу 11.8 км авто замын ажил юм.

      Аймгийн Засаг дарга ажлын явц яагаад удаашралтай байгаа, хэзээ ашиглалтад орох талаар тодруулахад Энэтхэг улсын ICT компанийн зөвлөх, багийн ахлагч ноён Рам Пракаш болон төслийн менежер ноён Ли Чой Лин нар “Ковидын хөл хорио болон цаг агаарын нөлөөгөөр хүйтэн уур амьсгалтай буюу намартаа эрт хүйтэрдэг, зундаа орой дулаардаг нь барилгын ажлын улиралд тодорхой нөлөө үзүүлсэн. Гэсэн хэдий ч энэ оны 7 дугаар сарын сүүлээр бүрэн дуусгаж, ашиглалтад өгнө гэдгээ амлалаа.

    Аймгийн Засаг дарга, бид энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хийхийн тулд зарим иргэдийн газрыг түр чөлөөлсөн. Иргэд өмчилж авсан газартаа байшин барих, аж амьдралаа залгуулах ёстой. Иймээс бүтээн байгуулалтыг ажлыг хугацаанд нь дуусгаж ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч компаниудаас хүслээ.

You May Also Like