АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) -аас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны санхүүжилттэй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Орхон, Дархан Уул, Төв аймгуудын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд ISO22000, FSSC22000, HACCP, Halal стандартуудын дагуу мэргэжлийн зөвлөгөө өгөх, төв лабораторийг ISO17025 стандартын дагуу чадавхжуулах юм. Тус төслийг 5 үе шаттай явуулах бөгөөд эхний үе шат болох нөхцөл байдлын үнэлгээ хийхээр экспортыг дэмжих төслийн баг манай  аймагт хүрэлцэн ирж ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга А.Камелият өнөөдөр /2023.05.24/ Экспортыг дэмжих төслийн багийн гишүүд болох НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын  Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөх Ц.Байгалмаа, Хүнсний аюулгүй байдлын олон улсын зөвлөх Ахмед Хамди, Мухаммад Хассам нарыг нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар төслийн үйл ажиллагааны зорилго, зорилт, цаашдын хамтын ажиллагааны талаар болон хүнсний аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга А.Камелият манай аймагт энэхүү экспортыг дэмжих төсөл хэрэгжиж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.

You May Also Like