АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА “НЬЮ КОНСТРАКШН” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Аймгийн Засаг дарга А.Камелият өнөөдөр /2023.05.29/ Өлгий хотыг тойруулан үерийн уснаас хамгаалах далан, суваг барих ажлын гүйцэтгэгч “Нью констракшн” компанийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Өлгий сумын 4, 13, 3, 2, 12 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Бөхөн уулын энгэрт 12.3 км үерийн далан барьж байгаа билээ.  Өлгий сумын үерээс хамгаалах далан сувгийн угсралтын ажлыг үйлдвэрийн бүсийн болон Өлгий хотыг тойрон явах Олон улсын зам дагуух үерийн ил сувгийн ажил, мөн Өлгий сумын 13 дугаар багийн үйлдвэрийн бүсээс Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээр дамжин Ховд гол руу цутгах далд болон ил суваг хийх ажлууд хийгдэж байгаа. Үерийн усны хамгаалалтын ил болон далд сувгийн нийт урт нь 15.3 км  бөгөөд үйлдвэрийн бүсийн болон Өлгий хотыг тойрон явах Олон улсын зам дагуух үерийн ил болон далд сувгийн ажлыг “Нью констракшн” компани гүйцэтгэж байгаа.

“Нью констракшн” компанийн төлөөллүүд үерийн далан, суваг барих ажлын явцыг аймгийн удирдлагуудад танилцуулж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

Тэрээр Өлгий Толбо чиглэлийн 2 авто зам болон Өлгий Бугат явах замыг дайран өнгөрөх замуудыг сэтлэх ажил удахгүй холбогдох зөвшөөрлийн дагуу эхлэх гэж байгаа ба үерийн далан сувгийн угсралтын ажилд зураг төслийн дагуу зарим айл өрхүүдийн хашаа болон радио өргөн нэвтрүүлгийн станцын урт долгионы цамхаг /антен/-ын хашаагаар дайран өнгөрөхөд шаардлагатай ба аймгийн зүгээс уг асуудлыг шийдүүлж зөвшөөрөл авах шаардлагатай байна гэлээ.

Аймгийн удирдлагууд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй уг бүтээн байгуулалтын ажил удаашрах ёсгүй.  Борооны улирал эхэлчихлээ. Тэр дундаа үерийн далан барьж буй 4, 13, 3, 2, 12 дугаар багийн нутаг дэвсгэр хавиар үер буух магадлал өндөр тул эрсдэлтэй бүсэд ордог. Холбогдох хүмүүстэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг аль болох шуурхай шийдвэрлэж, хамтран ажиллана гэдгээ хэллээ.

You May Also Like