АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ ЗӨВЛӨХ БАГШ НАРЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, ТЭДНИЙ САНАЛ БОДЛЫГ СОНСЛОО

Аймгийн Засаг дарга А.Камелият тус аймгаас төрөн гарсан Монгол Улсын зөвлөх багш нарын төлөөллийг өнөөдөр /2023.06.30/  албан өрөөндөө хүлээн авч уулзан, тэдний санал бодлыг сонслоо.

Зөвлөх багш нар боловсролын салбарт тулгамдаж буй зарим асуудалд санаа зовниж явдгаа илэрхийлээд, “зөвлөх багш” хэмээх мэргэжлийн зэргийн үр шимийг хэрэгжүүлж багш нарт дэмжлэг үзүүлэн ажиллаж буйгаа товч дурдаж, цаашид цар хүрээг улам өргөжүүлж ажиллахыг зорьж буй төлөвлөгөөгөө танилцуулан дэмжиж, хамтран ажиллахыг хүслээ.

Аймгийн Засаг дарга А.Камелият Монголын боловсролын нэр нүүр болсон Монгол Улсын зөвлөх багш нар маань тусалж, дэмжье гээд саналаа хэлж байгаад талархаж байна. Багш нарыг чадавхжуулахад зөвлөх багш нарын үүрэг, оролцоо чухал. Боловсролын салбарын чанарыг ахиулахын тулд багш нараа чадавхжуулах нь нэн тэргүүний ажил. Иймд та бүхнийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

You May Also Like