Аймгийн ИТХ-ын ээлжит XV дугаар хуралдаан аймгийн Засаг даргын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Хуралдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл үг хэлж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцууллаа. Хуралдаанаар 4 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн.
Үүнд: 1. Орон нутгийн төсвийн их засварын хөрөнгийг хуваарилах тухай
- Аймгийн цэвэрлэх байгууламжийн газрын зөрчлийг арилгах асуудлыг танилцуулах
- Баян-Өлгий аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд тодотгол хийх тухай
- Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Шинэ сэргэлтийн бодлого”-той холбоотой оруулах нэмэлт өөрчлөлтийн талаарх саналыг танилцуулах тухай.
Хуралдааны үеэр аймгийн Засаг даргын “Алтай, Толбо сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” болон “Төрийн үйлчилгээний цогцолбор барилгад байрлах зочид буудлын төлбөр хураамжийг тогтоох тухай” асуудлыг нэмж хэлэлцэж баталж өгөхийг хүссэн ба хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдан хэлэлцэгдлээ.
Ээлжит XV хуралдааны дотоод журам болон хэлэлцэх асуудлыг танилцуулж төлөөлөгчдийн саналыг авч баталснаар хуралдаан эхэлж, газар хэлтсийн дарга нар хэлэлцэх асуудалтай холбоотой танилцуулгыг дарааллын дагуу хийлээ.