Аймгийн Засаг дарга А.Камелият БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох газрын дарга нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн тухай танилцуулсан бол аймгийн Засаг дарга байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, талууд өнөөгийн тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний тухай санал солилцлоо.
Мөн Welcome to Mongolia хөтөлбөрийн хүрээнд олон дагагчтай, нөлөөлөгч нарыг эх орондоо урьж, гадаадад сурталчлах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яамнаас зохион байгуулж байна. Nas Daily-ийн багийнхан 08 дугаар сарын 19-нд Монгол Улсад ирж, “Nas Summit” арга хэмжээгээ зохион байгуулна. Тус арга хэмжээнд Nas Daily-ийн багийнхан болон Youtube сувагт олон сая дагагчтай контент бүтээгчид оролцож, туршлагаасаа хуваалцана. Энэхүү арга хэмжээнд ач холбогдол өгч, хамтран ажиллахыг хүсэв.
Уулзалтад БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, аймгийн БОАЖГ-ын дарга Ш.Марат, аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга П.Жанаргүл нар оролцлоо.
Түүнчлэн БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ аймгийн БОАЖГ, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Сум дундын ойн анги, онгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудын ажилтан албан хаагчдтай уулзаж, БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн тухай танилцуулахаас гадна байгаль хамгааллын чиглэлээр Австрали, Канад, АНУ, Герман, Япон, БНСУ-д туршлага судлах богино хугацааны сургалтад хамруулах бэлтгэл ажил хангагдсан тухай мэдээлэв. Мөн онцгой нөхцөлд ажиллаж буй албан хаагчдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх ба уг асуудлаар хууль, эрх зүйн хүрээнд өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн өгөхийг хүслээ.