Аймгийн Засаг дарга А.Камелият “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, шинээр барих төсөл”-ийн зохицуулагчийг хүлээн авч уулзлаа.

Аймгийн Засаг дарга А.Камелият “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, шинээр барих төсөл”-ийн зохицуулагч О.Лхагвацэрэнг хүлээн авч уулзлаа.

Шинээр баригдах цэвэрлэх байгууламж нь хоногт 4200 м3 лагийг цэвэршүүлэх хүчин чадалтай барилгын ажил эхэлсэн ба 2024 оны 12 дугаар сард бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна”- гэж “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, шинээр барих төсөл”-ийн зохицуулагч О.Лхагвацэрэн танилцууллаа.

Аймгийн Засаг дарга үг байгууламж нь манай аймагт хийгдэж буй том бүтээн байгуулалтын нэг болохыг онцолж, тулгамдаж буй зарим асуудлуудыг шийдвэрлэн дэмжин ажиллахаа илэрхийллээ. Засаг дарга болон төслийн багийнхан бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

     Манай аймгийн цэвэрлэх байгууламж нь анх 1986 онд ашиглалтад орсон өдөрт 2700м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтайгаар ОХУ-ын технологиор баригдаж байсан. Одоогийн байдлаар хуучирсан цэвэрлэх байгууламж нь өөрийн хүчин чадлаараа ажиллах боломжгүй, бетон эд нь хэврэгшиж, лагийг цэвэршүүлэх боломжгүй болж, байгаль орчин, хүн амын эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл үүсээд байсан юм.

Бүгд найрамдах Польш улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн ажлыг Польш улсын “Эй Би Индастри” ХХК гүйцэтгэх ажлын гүйцэтгэгчээр “Байгууламж” ХХК ажиллаж байна.

You May Also Like