“Усан замын тээврийн талаар авах арга хэмжээний тухай” ЗАХИРАМЖИЙН ТӨСӨЛД ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖЭЭС САНАЛ АВЧ БАЙНА.

Усан замын тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д   “Орон нутгийн усан замын сүлжээнд усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх, аялах чиглэл, хөвөлтийн улирлын эхлэх, дуусах хугацаа, бүсийг усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, хүчин чадалд нийцүүлэн тухайн орон нутгийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагатай хамтран батлах” гэж заасны дагуу иргэд аж ахуйн нэгжүүд Толбо нуурын хөвөлтийн эхлэх, дуусах хугацаа, хөвөлтийн бүс, аялах чиглэлийн саналаа ирүүлнэ үү.

Саналд хөвөлтийн эхлэх, дуусах хугацаа болон бүсийн зураглал, аялах чиглэлийг оруулж Аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтэнд ирүүлэх. /хөвөлтийн бүсийн зураглалийг тэмдэглэж өгөх/

Саналыг  dosjandosjan97@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

Харилцах утасны дугаар:99706611

 

              Усан замын тээврийн хэрэгслээр аялах чиглэл болон хөвөлтийн бүсийн зураглалын төсөл

You May Also Like