АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ ӨРХИЙН АНАГААХ УХААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ш.ХАЖИДМААГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Аймгийн Засаг дарга А.Камелият өнөөдөр /2023.09.04/ Мон­­голын өрхийн анагаах ухааны мэргэжилт­­­нүү­­дийн холбооны гүйцэтгэх захирал Ш.Хажидмааг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Мон­­голын өрхийн анагаах ухааны мэргэжилт­­­нүү­­дийн холбооны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо”-ны үндсэн үйл ажиллагаа, чиг үүргийн талаар аймгийн Засаг даргад дэлгэрэнгүй танилцуулж, Баян-Өлгий аймгийн ӨЭМТ-үүдийн эмчилгээ үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр санал бодол санал солилцлоо.

Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо нь Монгол улсын 21 аймаг, 8 дүүрэгт салбар зөвлөлтэй, салбар зөвлөлөөрөө дамжуулан 207 өрхийн эрүүл мэндийн төвийн 3000 гаруй эмч, ажилчдыг эгнээндээ нэгтгэсэн, “Төрийн бус байгууллагын тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журамд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Тус байгууллага нь 1997 онд Өрхийн эмч нарын нийгэмлэг нэртэйгээр байгуулагдаж, 2007 онд болсон Өрхийн эмч нарын II чуулга уулзалтаас “Монголын Өрхийн Эмнэлгүүдийн холбоо” болон өргөжиж улмаар 2011 оны 10-р сарын 23-24-ны өдрүүдэд хуралдсан ээлжит чуулганаараа “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо” болон өөрчлөгдөж, дүрэм бүтэц зохион байгуулалтын шинэчлэлт хийсэн аж.

Уулзалтад аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга М.Адилбиш оролцлоо.

You May Also Like