АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

            Өнөөдөр /2023.10.03/ НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Аймгийн Засаг дарга А.Камелият хүлээн авч уулзлаа.

            Уулзалтаар талууд хүүхдэд үзүүлж буй боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, хүүхэд хамгаалал зэрэг нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тулгарч буй бэрхшээл, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар харилцан мэдээлэл, санал солилцлоо.

              Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Камелият НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн эрх, хамгааллыг сайжруулахад үйл ажиллагаа чиглүүлж байгаад талархалтай байгаагаа илэрхийллээ.

              Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн Сангийн Боловсрол хариуцсан мэргэжилтэн Н. Цэрэннадмид,  Өсвөр үеийн хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн Д. Болорчимэг, Цахим мэдээлэл, харилцааны мэргэжилтэн Т.Номинзул,  аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Х.Бауыржан,  Баян-Өлгий аймаг дахь Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэн Ж.Зулмира нар оролцлоо.

You May Also Like