ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН 2023 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

  • Иргэдээс, төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон бусад тогтоол, журмын дагуу иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна.
  • Иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг бичгээр болон биечлэн, 7042-4042 дугаарын утсаар болон аймгийн цахим хуудсаар /bayan-olgii.gov.mn/ тус тус хүлээн авч, холбогдох албан тушаалтанд шуурхай хүргүүлж, шийдвэрлэлтэд хяналт тавьж, хариуг иргэдэд мэдэгдэн ажиллав.
  • Иргэдээс ирүүлсэн нийт өргөдлийн 5074 буюу 948%-ийг бичгээр, 71 буюу 1.36%-ийг биечлэн, 42 буюу 0.80%-ийг цахимаар, 18 буюу 0.34%-ийг утсаар тус тус хүлээж авсан болно.

  • Тайлант хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс, агентлагууд болон сумдаас нийт 5205 өргөдөл, гомдол ирүүлснээс 5054 буюу 97%-ийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн ба 151 өргөдөл, гомдол шийдвэрлэгдэх шатандаа байна.

  • Нийт ирүүлсэн 5205 өргөдөл, гомдлын өндөр хувь эзэлж буй өргөдлүүдийг ангилж үзвэл: Газрын харилцаатай холбоотой 1995 буюу 38.3%, ажил эрхлэлттэй холбоотой 1267 буюу 24.3%, нийгмийн халамж, үйлчилгээтэй холбоотой 234 буюу 4.5%, эд материал, орон байр, санхүүгийн дэмжлэг хүссэн 172 буюу 3.3%, гомдол 107 буюу 1%-ийг тус тус эзэлж байна.

  • Нийт өргөдлийн 107 буюу1%-ийг гомдол эзэлж байна. Үүнд: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй холбоотой 32, газрын маргаантай холбоотой гаргасан гомдол 28, төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 14, төрийн албан хаагчидтай холбоотой 8, НӨАТ болон худалдаа үйлчилгээний газрууд Е баримт хэвлэж өгөхгүй байгаа талаарх гомдол 7, бусад асуудалтай холбоотой 18 гомдол тус тус ирсэн байна. Эдгээр гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг холбогдох иргэдэд мэдэгдсэн болно.
  • Баян-Өлгий аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны  үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх 4 жилийн арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны  дагуу “Цахим Баян-Өлгий”- Төрийн шуурхай үйлчилгээ арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж, засаглалын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, төрийн үйлчилгээг ард иргэдэд ойртуулж, шуурхай, хүртээмжтэй болгох, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэсэн, ил тод, нээлттэй төрийн үйлчилгээг хүргэхээр ажиллах үүднээс аймгийн цахим хуудас /bayan-olgii.gov.mn/ шинэчилж, ашиглалтыг сайжруулан төрийн байгууллагад хандсан иргэдийн өргөдөл, санал, гомдлын үйл ажиллагааг цахимжуулж, шийдвэрлэлтийг хуулийн хугацаанд хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

Боловсруулж бэлдсэн: аймгийн ЗДТГ-ын Иргэдийн өргөдөл, гомдол,мэдээлэл хариуцсан мэргэжилтэн С.Манар

 

You May Also Like