СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛААР ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРМЫГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс,  Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн газартай хамтран аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд шинээр батлагдсан Зөвшөөрлийн тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/540 дүгээр тушаалаар баталсан хяналтын хуудасны талаар мэдээлэл олгох зорилгоор сургалт зохион байгууллаа.

    Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Улсын байцаагч К.Майрагүл, Цагдаагийн газрын чиглэлтийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ш.Ержан нар оролцогчдод холбогдох итгэл, мэдээллүүдийг танилцуулж, шинээр батлагдсан хууль тогтоомжтой холбоотой тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэн, санал солилцлоо.

    Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль 2022 оны 07 дугаар сарын 5-ны өдөр батлагдаж 2023 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.

    2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу олгогдсон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусмагц хүчингүй болсонд тооцох бөгөөд хүсэлт гаргасан хуулийн этгээдэд энэ хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль”-ийн дагуу шийдвэрлэхээр заасан байна.

    Иймд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хугацаа дуусмагц хуулийн этгээд дараах бичиг баримтыг /цахимаар/ бүрдүүлэн дахин шинээр зөвшөөрөл авах аж.

 

You May Also Like