АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Т.НЯМ-ОЧИРООР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Аймгийн Засаг дарга А.Камелият Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироор ахлуулсан ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг энэ сарын 11-ний өдрөөс 19-ний өдрийг хүртэл аймгийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйлчилгээний хүртээмж, чанар, сургалтын орчин нөхцөлтэй танилцаж тулгамдсан асуудлыг илрүүлэн зөвлөн туслах, нөхцөл байдалд тохирсон хариу арга хэмжээний шийдлийг хамтран гаргах зөвлөн туслах зорилгоор манай аймагт ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд Дэлүүн, Цагааннуур, Цэнгэл, Улаанхус, Буянт сумдаар явж цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаатай танилцаж зөвлөн туслахаас гадна дээрх 5 сумаас бусад хөдөөгийн сум болон Өлгий сумын зарим цэцэрлэгүүдийн сургалт, үйл ажиллагаатай холбогдох баримт материалд шинжилгээ хийжээ.

Хамтарсан ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2023.11.16/ аймгийн Засаг даргад Баян-Өлгий аймгийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын менежмент, сургалт, үйл ажиллагаанд зөвлөн туслах ажлын тайланг танилцуулж, санал бодол солилцлоо.

Мөн аймгийн хэмжээнд дэх үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгийн эрхлэгчдийг хамруулан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, алдаа оноог дүгнэж, цаашид анхаарах асуудлын талаар зөвлөмж өгч ажиллаж байна.

You May Also Like