“ЭРСДЭЛ БА СТАНДАРТ” ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    “ЭРСДЭЛ БА СТАНДАРТ” ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Гамшиг осол, учирч болзошгүй эрсдэлт хүчин зүйлүүдийг бууруулах, урьдчилан сэргийлэх бодлогыг оновчтой тодорхойлох, үр дүнтэй хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах зорилгоор орон даяар зохион байгуулж байгаа “Эрсдэл ба стандарт” сэдэвт гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний форумыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс хамтран өнөөдөр /2023.11.20/ зохион байгууллаа.

    Тус форумыг аймгийн хэмжээнд хийж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн эрсдэлийн талаар мэдлэг ойлголтыг олгох, эрсдэлийг тодорхойлох, өртөх болон эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг удирдах стандарт, даатгалын тогтолцоог сайжруулах, хот байгуулалт, зам тээвэр зэрэг дэд бүтэц олон хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

    Форумд төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд, иргэдийн төлөөлөл 80 гаруй хүн оролцов.

    Монгол Улсын шадар сайдын санаачилгаар жил бүр зохион байгуулагддаг тус форум нь нийслэл хотод 14 дэх жилдээ, орон нутагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаа онцлог болж байгаа юм.

    Форумын үндсэн арга хэмжээ нь илтгэл мэдээлэл, хэлэлцүүлэг гэсэн хоёр хэсгээс бүрдсэн юм.

You May Also Like

1 Comment

Comments are closed.