Монгол Улсын төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулдаг төрийн албаны ерөнхий шалгалтын 2023 оны IV улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр /2023.11.22/ орон даяар нэгэн зэрэг эхлэв.
Энэ удаагийн шалгалтад Баян-Өлгий аймгаас 123 иргэн бүртгүүлсэн ба шалгалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд нэг өдөрт 5 ээлжээр шалгалтыг зохион байгуулна
Төрийн албаны ерөнхий шалгалтын эхний ээлжийн шалгалтад 8 иргэн тэнцэв.
Шалгалт хууль, журмынхаа хүрээнд хэвийн үргэлжилж байна.