Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.23-т заасны дагуу Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах Олон нийтийн төлөөллийн /Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын төлөөлөл, Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл/ сонгон шалгаруулалтын зарыг нийтэд 2023 оны 09 дугаар сарын 06-ны өдөр зарлаж, Аймгийн засаг даргын 2023 оны 04 сарын 20-ны өдрийн А/183 дугаар захирамжаар байгуулагдсан хороо урьдчилсан сонгон шалгаруулалтыг батлагдсан журмын дагуу нэр дэвшигчдийн ирүүлсэн материалыг үнэлэн шалгаруулж, шалгарсан нэр дэвшигчтэй ярилцлага хийх хэлбэрээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 207 тоот өрөөнд зохион байгуулагдсан.
Олон нийтийн төлөөлөлд 8 төрийн бус байгууллага, нийгэмлэг, холбоо, салбар зөвлөлөөс материалаа ирүүлж бүртгүүлснээс Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагын төлөөлөлд “Баян-Өлгий аймгийн ахмадын хороо”, “Үйлдвэрчний эвлэлийн холбоо”, Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөлд “Ахмад настны эрүүл мэнд хөгжлийн үндэсний төв”, Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөлд “Монголын улаан загалмай нийгэмлэг, “Монголын чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэг” тус тус 5 байгууллага онооны үзүүлэлтээр шалгарсан.
Дээрх төрийн бус байгууллагуудын нэр дэвшүүлэн сонгох хурлыг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09:30 цагт аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 207 тоот өрөөнд зохион байгуулахаар товлоод байна.
Хурлын тов.
1.Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагын төлөөллийн хурал 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09:30 цагт
2.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийн хурал 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11:30 цагт
3.Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөллийн хурал 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 13:30 цагт тус тус зохион байгуулагдана.
Эрүүл мэндийн сайдын А/565 тушаалын 3 дугаар зүйлийн 3.6. дах заалтад заасны дагуу нэр дэвшэгчид аймгийн Нэгдсэн эмнэлэгт тулгамдаж буй асуудлын хүрээнд төсөл боловсруулаж ирэж танилцуулна.
Мөн шалгарсан байгууллагууд Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.27 дах заалтын дагуу нэр дэвшүүлэн сонгох хуралд мөн тус хуулийн 15.23 заалтад заасан сонгон шалгаруулалтын дагуу даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл өөрсдийн эрх барих байгууллагын баталгаажуулсан нэг хүнийг нэг эмнэлгийн сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлж, хуралд тухайн байгууллагын төлөөлөл нэг санал өгөх эрхтэйгээр оролцоно.
Иймд өөрсдийн эрх барих байгууллагын баталгаажуулсан нэг хүнийг хурал болох өдөр 9:30 цагт бэлэн байлгана уу.
Тодруулга мэдээллийг Эрүүл мэндийн газрын 99421938, 95421135 дугаарын утсаар холбогдож авна уу.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРОО