Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2023.12.08/ хуралдаж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг дарга А.Камелият удирдан зохион байгууллаа.
Хуралдаанд оролцогчдын ирц болон өмнөх шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцуулав.
Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Өлгий сум, болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцлоо.