АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ ТУСГАЙ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.БААТАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

       Аймгийн Засаг дарга А.Камелият  өнөөдөр /2023.12.11/ Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар болон аймгийн  ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

     Уулзалтын эхэнд Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар Баян-Өлгий аймагт байрладаг Зэвсэгт хүчний ангиудын үүрэг гүйцэтгэлт, өдөр тутмын үйл ажиллагаа, цэргийн сургалт бэлтгэлийн онцлог, мөн энэ онд хийсэн зарим бүтээлч ажлуудтай танилцсан талаар товч дурдаж, Зэвсэгт хүчний олон талт үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангах, анги, салбаруудын өдөр тутмын үйл ажиллагааг тасалдалгүй зохион байгуулах, цэргийн сургалт бэлтгэл, сэтгэл зүйн хангалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд орон нутгийн удирдлагуудын үүрэг, оролцоо, ач холбогдол өндөр гэдгийг энэ үеэр онцлов.

     Мөн “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг”-т аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд өндөр ач холбогдол өгч, бие бүрэлдэхүүнээ бэлтгэн, идэвх, санаачилгатай хамрагдсаныг онцлон сайшаасан юм.

     Уулзалтаар талууд Зэвсэгт хүчний ангиудын тулгамдсан асуудлын талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

You May Also Like