Аймгийн Хөгжимт драмын театрын ээлжит шинэ уран бүтээл болох Монголын түүхэнд нэр нь тод үлдсэн Тоорил ван ханы тухай “Тоорил хан” түүхэн жүжгийн нээлт өнөөдөр /2023.12.22/ боллоо.
Тоорил хан нь Монголын тал нутагт Орхон гол, Туул голын сав газар, Хангайн нуруугаар төвлөрч нүүдэллэж байсан Хэрэйдийн ханлигийг 1160-аад оноос 1203 оныг хүртэл захирч байсан сүүлчийн хаан аж.
Энэхүү “Тоорил хан” жүжгийн зохиолыг Ардын уран зохиолч Т.Султан бичсэн бол ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч, МУСТА М.Батболд, зөвлөх найруулагчаар УГЗ Н.Ганхуяг, Т.Тайф, Бүжиг дэглэгчээр У.Эрдэнэбаяр, хөдөлгөөний найруулагчаар УДЭТ-ын хөдөлгөөний найруулагч, МУСТА Д.Энхбаатар, тайзны зураачаар Х.Дастан, Хөгжмийн зохиолчоор Н.Сэцэн нар ажиллажээ.
Мөн тус жүжгийн ерөнхий продюсероор Ж.Нурбек, зөвлөх продюсероор УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, гүйцэтгэх продюсероор Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Сайгүлик нар хамтран ажилласан байна.
“Тоорил хан” түүхэн жүжгийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед болон бусад хэлтэс агентлагуудын удирдлагууд оролцлоо.
Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед мэндчилгээ дэвшүүлж “Энэхүү жүжиг нь орон нутгийн урлагийн байгууллагын өнгө үзэмж, уран бүтээлчдийн ур чадварыг шинэ түвшинд гаргаад зогсохгүй үзэгч олонд ч урлагийн шинэ төрөл жанрыг орон нутгийн тайзнаа тоглож болдог гэдгийг харуулсан шинэ бүтээл болжээ” хэмээн онцолж, нийт уран бүтээлчдэд талархал илэрхийлж, 10 сая төгрөгийн батламжийг Хөгжимт драмын театрын дарга Ж.Сайгүликт гардууллаа.
Нээлтийн үеэр ирсэн үзэгчид сэтгэл хангалуун байсан бөгөөд жүжгийн найруулга, бүжиг дэглэлт, жүжигчдийн ур чадварыг бишрэв