АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ ISO НЭВТРҮҮЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

     Аймгийн Засаг даргын Тамгын газар “Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандарт”-ыг нэвтрүүлэх ажлыг энэ оны 2 дугаар сараас эхлүүлж, зөвлөн туслах үйлчилгээ авч байгаа.

    Аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний үйл ажиллагааг менежментийн өндөр түвшинд хүргэх, байгууллагын ажил үйлчилгээг сайжруулах зорилготой “Чанарын удирдлагын тогтолцоо” MNS ISO 9001:2015, MNS ISO 18091:2020 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран ажиллаж байна.

    Тус ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж өнөөдөр /2023.12.22/ аймгийн ЗДТГ-ын нийт ажилтан, албан хаагчдад стандартын мэдлэг ойлголт бататгах ээлжит сургалтыг зохион байгууллаа.

    Мөн чанарын болон бүтээмжийн багийн гишүүд зөвлөх үйлчилгээний багаас ирүүлсэн чиглэлийн дагуу боловсруулсан бичиг баримт, хийсэн ажлаа тайлагналаа.

    Одоогоор “Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандарт”-ыг нэвтрүүлэх ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ удаагийн зөвлөх үйлчилгээгээр 100 хувьд хүргэх юм.

    Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оноос эхлэн стандартыг хэрэгжүүлэн ажиллахаар ийнхүү бэлтгэж байна.

You May Also Like