Аймгийнхаа төдийгүй улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр /2023.12.31/ аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болов.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг дарга А.Камелият, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед нар гардуулан өгч, баяр хүргэлээ.
Энгэрээ мялааж буй та бүхэнд халуун баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.