ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
Монгол улс анхны үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 99 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримтлан Төрийн албаны тухай хуулийн 22, 23, 26, 27 дугаар зүйлд тавигдсан шаардлага нөхцөл болзлыг хангаж, Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгч тэнцэн, Төрийн жинхэнэ албанд анх орж туршилтын хугацаанд албан үүргээ хангалттай гүйцэтгэж, цаашид ажиллах нийгмийн баталгаагаар хангагдсан нийт төрийн захиргааны болон нутгийн захиргааны 28 байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх 58 албан хаагч нар “ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ” уншин төрийн далбаанаас адис аван тангаргийн бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 68 дугаар тогтоолын дагуу Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн хурлын танхимд зохион байгууллаа.
Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд салбар зөвлөлийн дарга Б.Мухамед, салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Нуржол нар оролцож тангараг өргөсөн Төрийн захиргааны албан хаагчдад баяр хүргэж үг хэлсэн бөгөөд Салбар зөвлөлийн гишүүд, хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцсон юм.
Тангараг өргөсөн албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллаж, төрийн хууль, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хариуцлагатай, шударга, идэвх санаачлагатай ажиллахын зэрэгцээ хуулийн хүрээнд ажиллаж орон нутгийн хөгжил дэвшилд өөрийн оюун ухааныг дайчилж ажиллахыг хүсэж, баяр хүргэе.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ