АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ АНХНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

    Аймгийн удирдах ажилтнуудын луу жилийн анхны шуурхай хуралдаан өнөөдөр /2024.01.05/ болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо.

    Хуралдааныг аймгийн Засаг дарга А.Камелият удирдан зохион байгууллаа.

   Хуралдааны эхэнд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Хүнс,хөдөө аж ахуйн газар, Өлгий сум, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.

    Мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга А.Камелият холбогдох үүрэг даалгавар өгөв.

    Түүнчлэн хуралдааны төгсгөлд Шинэ жилийн баярыг тохиолдуулан аймгийн төв талбайг тохижуулах, сүлд мод засах, гэрлэн чимэглэл бүхий тохижилт хийх ажилд идэвх зүтгэл гарган амжилттай оролцсон байгууллагуудыг шалгаруулан баяр хүргэж, Өргөмжлөл хадгалуулан, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

You May Also Like