НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НОЁН ЕВАРИСТЕ КОУАССИ КОМЛАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    Аймгийн Засаг дарга А.Камелият НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Еваристе Коуасси Комланыг хүлээн авч уулзлаа.

    Тодруулбал, аймгийн Засаг дарга А.Камелият өнөөдөр /2024.01.08/ НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, ноён Еваристе Коуасси Комлантай уулзаж, хүүхдийн эрхийг хамгаалах хамтын ажиллагааны асуудал, усны нөөц, чанар, аюулгүй байдлын талаар болон цаашид хамтран ажиллах бусад боломжийн талаар санал солилцлоо.

    Уулзалтын эхэнд, аймгийн Засаг дарга А.Камелият НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс хэрэгжүүлж буй хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагаа, зохион байгуулж буй ажлуудад талархан, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэдгээ илэрхийллээ.

    НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, ноён Еваристе Коуасси Комлантан хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлэн, ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн нөхцөл, усны чанар аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжтой гэдгээ онцлов.

You May Also Like