Өнөөдөр /2024.01.08/ БШУГ-аас аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежерүүдэд сургалт зохион байгууллаа.
Тус сургалт шинээр гарсан хууль, журам, дүрмийг хэрэгжүүлэх, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний төлөвлөлтийг оновчтой боловсруулах, сургалтын чанарыг ахиулах, гүйцэтгэлийн үр дүнг дээшлүүлэх, менежментийг сайжруулах, тэгш хамрагдалтын боловсролын хүртээмжийг дээшлүүлэх талаар мэдээлэл өгөх зорилготой зохион байгуулагдав.
Сургалтын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Камелият оролцож, мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ “Баян-Өлгий аймгийн хувьд ЭЕШ -ын оноог 2024 онд өмнөх оны түвшингээс ахиулах, ЭЕШ-д бэлтгэх, сурагчдын түвшинг тодорхойлох, сурагчид доогуур байгаа агуулгаар өөрийгөө хөгжүүлэх, сурагчдын ахиц, амжилтыг үнэлэх, түүндээ баримжаалан ахиулах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллахыг ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежерүүдээс хүслээ.
Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежерүүдэд 2023 онд хийсэн ажил, 2024 онд хийх ажлаа төлөвлөх, цаашид анхаарах асуудал болон Төрийн албан хаагчийн ёс зүй, эрх, үүрэг, хариуцлага, хууль тогтоомжийн хэрэгжилт, гүйцэтгэлийн үнэлгээ, ЭЕШ, хөндлөнгийн үнэлгээний талаарх анхаарах асуудлуудын талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хүргэлээ.
Түүнчлэн үргэлжлүүлээд энэ сарын 10-12-ны өдрүүдэд захирлуудын 2023 оны ажлын тайланг хэлэлцэж, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх юм.