ХҮҮХЭД БҮХЭН ЖАРГАЛТАЙ БАЙГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    ХБХЭЭХ-ны Баян-Өлгий салбар болон НЛМ-М ХБХХ төсөл хамтран хөгжлийн ялгаатай хүүхдүүдийн сүлд модны баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

  Энэхүү арга хэмжээ нь энэ жил ханиад томуу ихэссэнтэй холбоотой хойшлуулагдсан бөгөөд өнөөдөр /2024.01.10/ Хүүхэд бүхэн жаргалтай байг уриан доор аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулагдлаа.

   Энэхүү үйл ажиллагаагаараа дамжуулан хөгжлийн ялгаатай хүүхдүүдийн нийгмийн оролцоог хангах, олон нийтийн дунд хөгжлийн ялгаатай хүүхдүүдийн талаарх хандлагыг өөрчлөх, эцэг эхчүүдийн идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилготой юм.

   Тус үйл ажиллагааны нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Өлгий сумын Засаг даргын орлогч Х.Нурболат, ХБХЭЭХ-ны Баян-Өлгий салбарын зохицуулагч Т.Ерлан, Норвегийн тусламжийн байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил Төслийн ажилтнууд Х. Нургүл, Н. Байболат нар оролцож, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед мэндчилгээ дэвшүүлэн, хөгжлийн ялгаатай хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй багш, ажилтнууд, тэднийг эцэг эхчүүдийг шагнан урамшуулав.

You May Also Like