Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2024.01.12/ болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо.
Хуралдааныг аймгийн Засаг дарга А.Камелият удирдан зохион байгууллаа.
Өмнөх шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцууллаа.
Хуралдааны эхэнд Цагдаагийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Онцгой байдлын газар, Өлгий сум, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хүнс,хөдөө аж ахуйн газар болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.
Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед цаашдаа зохион байгуулагдах үйл ажиллагаануудын талаар мэдээлэл өгөв.