- Иргэдээс, төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон бусад тогтоол, журмын дагуу иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна.
- Иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг бичгээр болон биечлэн, 7042-4042 дугаарын утсаар болон аймгийн цахим хуудсаар /bayan-olgii.gov.mn/ тус тус хүлээн авч, холбогдох албан тушаалтанд шуурхай хүргүүлж, шийдвэрлэлтэд хяналт тавьж, хариуг иргэдэд мэдэгдэн ажиллав.
- Тайлант хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс, агентлагууд болон сумдаас нийт 7900 өргөдөл, гомдол ирүүлснээс 7281 буюу 92%-ийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн ба 619 өргөдөл, гомдол шийдвэрлэгдэх шатандаа байна.
- Иргэдээс ирүүлсэн нийт өргөдлийн 7345 буюу 92.97%-ийг биечлэн болон бичгээр, 248 буюу 14%-ийг албан бичгээр, 207 буюу 2.62%-ийг 11-11 төвөөс шилжүүлсэн, 57 буюу 0.72%-ийг цахимаар, 43 буюу 0.54%-ийг утсаар тус тус хүлээж авсан болно.
- Нийт өргөдлийн 326 буюу 4.13%-ийг гомдол эзэлж байна. Үүнд: Газрын маргаантай холбоотой гаргасан гомдол 100, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 82, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ЭМ даатгалын хөнгөлөлттэй холбоотой 58, төрийн албан хаагчидтай холбоотой 40, Халамж үйлчилгээтэй холбоотой 14, НӨАТ болон худалдаа үйлчилгээний газрууд Е баримт хэвлэж өгөхгүй байгаа талаарх гомдол 7, төрийн албаны сонгон шалгаруулалттай холбоотой 3, бусад асуудалтай холбоотой 22 гомдол тус тус ирсэн байна. Эдгээр гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг холбогдох иргэдэд мэдэгдсэн болно.
Баян-Өлгий аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх 4 жилийн арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Цахим Баян-Өлгий”- Төрийн шуурхай үйлчилгээ арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж, засаглалын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, төрийн үйлчилгээг ард иргэдэд ойртуулж, шуурхай, хүртээмжтэй болгох, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэсэн, ил тод, нээлттэй төрийн үйлчилгээг хүргэхээр ажиллах үүднээс аймгийн цахим хуудас /www.bayan-olgii.gov.mn/ шинэчилж, ашиглалтыг сайжруулан төрийн байгууллагад хандсан иргэдийн өргөдөл, санал, гомдлын үйл ажиллагааг цахимжуулж, шийдвэрлэлтийг хуулийн хугацаанд хэрэгжүүлэн ажиллаж байгаа.
Боловсруулж бэлдсэн: аймгийн ЗДТГ-ын Иргэдийн өргөдөл, гомдол,мэдээлэл хариуцсан мэргэжилтэн С.Манар