Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагатай хамтран “Цар тахлын эрсдэлийн харилцаа холбооны туршлага, орон нутгийн хэрэгцээг тодорхойлох” оролцогч талуудын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэг Алслагдсан орон нутагт амьдарч буй иргэдийн цар тахлын урьдчилан сэргийлэлт, хяналтын талаарх чадавхыг бэхжүүлэх, аймгийн оролцогч талуудтай нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед тохиолддог давуу тал, бэрхшээл, хэрэгцээг эргэн дүгнэх зорилготой юм.
Хэлэлцүүлэгт Аймаг, сумын онцгой комиссын гишүүд, сумдын эрүүл мэндийн төвийн ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Хэлэлцүүлэг /2024.01.15,16/ өдрүүдэд зохион явагдлаа.