Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга Хөтөлбөрийн хүрээнд “Жендэрийн тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь” хөтөлбөрийг Казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбоо зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөр нь өнгөрсөн оны 10 дугаар сард эмэгтэйчүүд, залууст зориулсан дөрвөн өдрийн сургалт зохион байгуулж нээлтээ хийсэн. Өнөөдөр тус сургалт-хөтөлбөрийн хаалтын хэлэлцүүлэг зохион байгуулагдаж аймгийн удирдлагууд болон Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын Зөвлөх Х.Номингэрэл нар урилгаар оролцлоо.
Тус арга хэмжээг нээж аймгийн Засаг даргын орлогч Х.Арман мэндчилгээ дэвшүүлж, “Жендэрийн тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь” хөтөлбөрийг зохион байгуулсан Казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбоо болон Канадын Элчин Сайдын Яамд талархал илэрхийлэв.
Хөтөлбөрт оролцогчид жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян болох Цагаан туузтаны өдөр, Хүний эрх хамгаалагчийн өдөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр, Хүний эрхийн өдрүүдийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Булган, Толбо, Ногооннуур сумд, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Ерөнхий боловсролын сургуулиуд болон Хилийн цэргийн ангиудад сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан аж. Үүнээс гадна “Хүний эрх ба хамгаалал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулжээ.