Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2024.01.19/ болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо.
Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман удирдан зохион байгууллаа.
Хуралдааны эхэнд Өлгий сум, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.
Цахимаар Дэлүүн, Сагсай сумын Засаг дарга нар өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар аймгийн удирдлагуудад танилцууллаа.
Өмнөх шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед танилцуулав.
Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг даргын орлогч Х.Арман сум, байгууллагын удирдлагуудад арав гаруй чиглэлээр үүрэг даалгавар өгөв.
ӨНӨӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Өлгий сумын Засаг даргад
- Аймгийн хатуу хучилттай авто замын талаарх судалгаа гаргаж ирүүлэх
- Аймгийн хэмжээний гэрэлтүүлгийн судалгааг гаргаж ирүүлэх
ХГБХХГ-ын дарга Х.Бауыржан, БШУГ-ны дарга С.Хонаев,СУГ-ын дарга Б.Бекжан нарт
- Хогийг ангилж хаях зөв дадал, хандлага хэвшүүлэх, соёлч байдлыг бий болгох зорилгоор соён гэгээрүүлэх аян зохион байгуулахыг
Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга М.Адилбишид
- Мөсний баярыг бренд нэршилтэй болгох төлөвлөгөө гаргаж батлуулах,бэлтгэл ажлыг хангах
АТГ-ын дарга З.Онгарт
- Булган сум явах замын нөхцөл байдалтай өөрийн биеэр очиж танилцах
Сумдын Засаг дарга нар, Агентлаг, байгууллагын дарга нарт
- 2024 онд аймгийн Засаг даргатай байгуулах гэрээнд тусгах саналаа ирүүлэх
ХХААГ-ын дарга Б.Нургуланд
- Аймгийн аварга малчны материал авахдаа НДШ, татвар, төлбөрийн хураамж төлөхийг шаардах, хяналт тавьж ажиллах