АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ БАТЛАН ХАМГААЛАХЫН ЕРӨНХИЙ ХЯНАН ШАЛГАГЧ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ж.БОЛДБААТАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, Зэвсэгт хүчний анги салбарын бие бүрэлдэхүүнд танилцуулах зорилгоор манай аймагт ажиллаж байна.

    Аймгийн Засаг дарга А.Камелият өнөөдөр /2024.01.29/ Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатарыг хүлээн авч уулзлаа.

 

    Уулзалтаар талууд орон нутаг дахь батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцээд, аймгийн Засаг дарга А.Камелият Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд болон Зэвсэгт хүчний анги салбарын бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгэхээс гадна аймаг орон нутгийн стратегийн бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцож, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйд сэтгэл хангалуун байдгаа хэлж, бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.

    Уулзалтад аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн захирагч дэд хурандаа Х.Золжаргал, Зэвсэг хүчний 340 дүгээр ангийн захирагч хурандаа У.Буянжаргал нар оролцлоо.

    Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар аймгийн Хөгжимт драмын театрт Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, Зэвсэгт хүчний анги салбарын бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагаа, Батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилт, мөн энэ хугацаанд БХЯ-наас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулж, алба хаагчдын санал сэтгэгдлийг сонслоо.

You May Also Like