СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЖ АХУЙН НЭГЖИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

1.Тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг /эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байрлах хаяг, харилцах утсыг тодорхой дурдах/;

2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас тухайн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагааг эрхлэх талаар гаргасан улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт;

4.Тухайн үйл ажиллагааг эрхлэх байранд хийгдсэн онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын галын дүгнэлт.

5.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон, татварын байгууллагад хугацаа хэтэрсэн өргүй талаарх холбогдох байгууллагын мэдээлэл / Татварын хэлтэс/

6. Хуулийн этгээд нь сургалтад хамрагдсан байх мөн ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу гэрээ байгуулах, ажиллах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн талаарх баримт

7. Теле, хяналтын системээр холбогдсон  буюу камер /30 хоног хадгалах санах ойтой байх /Цагдаагийн байгууллагаас тодорхойлолт авах/

8. Байгууллагын дотоод журам /Ажилтан ажлын байранд , ажил үүргээ гүйцэтгэх явцдаа согтууруулах ундааг хэрэглэхгүй байх талаар байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт хөдөлмөрийн гэрээнд тусгасан талаарх баримт/

9. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрт харьяалагдах эзэмшил газрынхаа 30-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний талбайд ногоон байгууламж, автомашины зогсоол төлөвлөж бий болгосон байх /аймгийн Ойн ангийн тодорхойлолт/

10. Барилга байгууламжийн 10 метрээс дээш зайд гадна гэрэлтүүлэг, гэрэлтүүлэг нь ойр орчимд  байгаа эд зүйл харагдах, камерын бичлэгт орж байхаар тусгасан байх   /Цагдаагийн байгууллагаас тодорхойлолт авах/

______oOo______

 

You May Also Like