АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДТЭЙ 2024 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

    Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2024 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулж гарын үсэг зурлаа.

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт зориулж нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, баримтлах бодлогын талаар нэгдсэн ойлголт өгөх, чиг үүргийг нь тодорхойлох зорилго бүхий уулзалт зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгууллаа.

    Уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлж, Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан үүрэг даалгавар өгч, 2023 оны нийгэм, эдийн засгийн онцлох үзүүлэлтүүдээс танилцуулав.

    Тодруулбал, “Өнгөрсөн онд эдийн засаг 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 63.3 их наядад хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.220 ам.доллар, валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрсэн” зэрэг эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалах, үр өгөөжтэй байлгах нь бидний хамтын зорилт юм. Үүний тулд эдийн засгаа төрөлжүүлэхэд анхаарах шаардлагатай” гэв.

    Мөн 2024 оны төсвийн жилийг Засгийн газраас “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд бүхэлд нь зориулна гэдгийг Ерөнхий сайд онцлоод бүсийн хэмжээнд хөгжлийн зургаа гаргах, бүс нутаг бүхэн өөрийн нөөц боломж, давуу талдаа тулгуурлан эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ оновчтой тодорхойлж хамтарч ажиллах нь чухал. Эндээс тэнцвэртэй бодлого эхэлнэ” гэлээ.

    Тус уулзалт зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга А.Камелият Монгол Улсын Засгийн газрын гишүүдтэй 2024 онд хамтран ажиллах гэрээг байгууллаа.

You May Also Like