XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон Луу жилийн сар шинийн баярыг угтан 2023 оны ажлын амжилтаараа аймгийн “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА АЖИЛТАН”-аар шалгарсан хүмүүсийн шагналыг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Аймгийн Засаг дарга А.Камелият, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед нар гардууллаа.
Хөдөлмөрийн аваргуудыг танилцуулбал:
- Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарын оны аварга ажилтнаар
– МЦХолбооны газрын мэдээлэл технологийн Инженер Хурмангазын Досбол
– Баян-Өлгий аймаг дахь нисэх буудлын аюулгүй байдлын үзлэг шалгагч Бахытжаны Наурыз
– Толбожай ХХК-ны ажилтан Хызай Аманжол
– Хилийн цэргийн 0165-р ангийн жолооч, ахлах ахлагч Энхжаргалын Женисбек
- Боловсролын салбарын оны аварга ажилтнаар
– Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн бага ангийн багш Майданы Харшыга
– Буянт сумын Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Батчулууны Болдбаатар
- Соёл урлагийн салбарын оны аварга ажилтнаар
– Хөгжимт драмын театрын дуучин Абшүкирийн Ханат
- Спортын салбарын оны аварга ажилтнаар
– Хилийн цэргийн 0303-р ангийн ахлагч Партиягийн Еламан
– Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Сейтмуратын Менгилис
- Эрүүл мэндийн салбарын оны аварга ажилтнаар
– Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Есимханы Сауле
– Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нярайн сувилагч Асхабылын Күлпаран
- Төр, захиргааны салбарын аварга ажилтнаар
– Байгаль орчин, Аялал жуулчлалын газар ахлах мэргэжилтэн Сапанайн Мандат
– Статистикийн хэлтсийн хэлтсийн дарга Навейханы Ерлан
– Татварын газрын Татварын улсын байцаагч Күнатын Жиналис
- Хууль хяналтын салбарын оны аварга ажилтнаар
– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Манкейн Бердибек
- Санхүү, эдийн засгийн салбарын оны аварга ажилтнаар
– Гаалийн газрын ахлах нягтлан бодогч, улсын байцаагч Сүхээгийн Алтанзул
- Хөдөө аж ахуйн салбарын оны аварга ажилтнаар
– Хүнс, хөдөө аж ахуйн газрын захиргаа, аж ахуйн албаны дарга Мективийн Куляш
– Мал эмнэлгийн газрын малын эмч Галсаны Бямбачулуун
нарыг тодруулан шагналаа.
Өөрсдийн идэвх зүтгэл, хөдөлмөр бүтээлээрээ манлайлан ажилласан аймгийн хөдөлмөрийн аваргууддаа баяр хүргэе.