XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон Луу жилийн Сарын шинийн баярын хурал өнөөдөр /2024.02.09/ аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт зохион байгуулагдлаа.
Баярын хурлыг нээж аймгийн Засаг дарга А.Камелият үг хэлж, Аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, нар иргэдэд сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон Луу жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан, ажил үйлсээрээ манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан Төрийн дээд цол, одон, медалиар шагнагдсан иргэдийн шагналыг гардууллаа.
Шагналыг УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар аймгийн Засаг дарга А.Камелият, Аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед нар гардуулан өгч, баяр хүргэлээ.