САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

    XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар шинийн 4-ний билэгт сайн өдөр аймгийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрт ахмадуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

    Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Камелият, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол болон хэлтэс, агентлагуудын дарга нар, төр захиргааны байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад буурлууд, албаны бусад хүмүүс оролцлоо.

    Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Камелият ахмадуудад Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн 2023 онд хийсэн ажил, шинэчлэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч энэ онд хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар танилцуулан, “Хилэнт эх” хэмээх Модон луу жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байж, эв эеийг эрхэмлэн дээдэлж, үр хүүхэд, өвгөд хөгшдийн буян хишиг дэлгэрч, ард олноороо эрүүл энх, сайн сайхан байхыг хүсэн ерөөлөө.

You May Also Like