ОБЕГ-ЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА Б.БАТБОЛДООР АХЛУУЛСАН ШУУРХАЙ БҮЛЭГ БУЛГАНД СУМАНД АЖИЛЛАЛАА

    Өвөлжилт хүндэрсэн энэ цаг үед малчдад туслах Шуурхай бүлгүүдийг Засгийн газрын шийдвэрээр байгуулж, сайд нар ахлан орон нутагт ажиллаж байна. Шуурхай бүлгийн гишүүн болох ОБЕГ-ын Хяналт шалгалтын газрын дарга, хурандаа Б.Батболд болон аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа З.Азат, Мал эмнэлгийн газрын дарга Ч.Буян-Өлзий, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Бейбитхан тэргүүтэй албаны хүмүүс цас их орж, зам даваа хаагдсан, малын хорогдол нь нэмэгдэж буй Булган суманд ажиллаж, замын нөхцөл байдалтай танилцлаа.
    Булган сумыг аймгийн төвтэй холбох ажлыг эрчимжүүлж, Дэлүүн сумын 6-р багийн нутаг дэвсгэр болон Хурайн амнаас Улаагчин даваа хүртэл, Улаагчин даваанаас Улаан давааны гүүр хүртэлх замыг ачигч техникээр, Улаан давааны гүүрнээс сумын төв хүртэлх замыг том оврын машинаар цасын цэвэрлэж, тус сумаас аймгийн төвтэй зорчих хөдөлгөөнийг нээжээ.
    Гэсэн хэдий ч цасан шуурга шуурах, даваанууд цасанд хаагдах, цас их орсноор цасан нуранги үүсэх аюултай тул чухал шаардлагагүй бол зорчихгүй байх, зорчсон тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслээр зорчиж, сонор сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас анхааруулж байна.
    Мөн энэ үеэр Шуурхай бүлэг Булган сумын чиглэлийн замыг нээх ажлын хэсгийнхэн болон зарим малчдад хүнсний дэмжлэг туслалцаа үзүүллээ.
    Аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб

You May Also Like