Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас Өлгий сумын теле хяналтын системд ажиллах тусгай мэргэжил шаардсан 2 олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна.
Тавигдах шаардлага:
- Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Мэдээлэл технологи, сүлжээний инженер эсхүл программ хангамж мэргэжилтэй байх
- 20 нас хүрсэн /эрэгтэй/
- 168 см-ээс дээш өндөртэй
- Биеийн зөв хөгжилтэй
- Цэргийн алба хаасан бол давуу тал болно
- Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй /Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй
- Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх.
Иймд “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийн 3.1 дэх хэсэгт заасан болзол шаардлагыг хангасан иргэдийн материалыг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 15-ны өдрүүдэд тус Цагдаагийн газрын Хүний нөөцийн нэгжид хүлээн авна.
Бүрдүүлэх материал:
- Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллахыг хүссэн өргөдөл
- Ял шийтгэлийн лавлагаа
- Төрийн албан хаагчийн анкет
- Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
- Иргэний цахим үнэмлэхийн хуулбар, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
- Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбар
- Оршин сууж буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
- Эрүүл мэндийн үзлэгийн хуудас
- Урьд нь ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа, тухайн байгууллагын тодорхойлолт
Сүүлийн 3 сарын хугацаанд авхуулсан 3х4, 4х6 хэмжээний тус бүр 4% зураг