Аймгийн Засаг даргын дэргэдэх барилга угсралтын ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба”- ны дарга буюу багийн ахлагчийг сонгон шалгаруулж авах тул сонирхогч иргэд хүсэлтээ дараах хаягаар холбогдох материалын хамт ирүүлнэ үү.
ХАЯГ: Аймгийн ЗДТГазрын 113 дугаар тоот өрөө.
Аймгийн Ерөнхий архитектор Г.Мандат
Харилцах утас: 70422810
ХУГАЦАА: 2024 оны 3 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ үү.
Тавигдах шаардлага буюу бүрдүүлэх материал.
- Засгийн Газрын 2021 оны 343 дугаар тогтоолоор баталсан “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам”-ын 3.2.3, 8.2-д заасан мэргэжилтэй, зөвлөх болон мэргэшсэн зэрэгтэй инженер байх. Мөн тухайн чиглэлээр ажилласан жилийн шаардлагыг хангасан байх.
- Мэргэжлийн дипломын эх хувь хавсралтын хамт
- Зөвлөх болон мэргэшсэн инженерийн гэрчилгээний эх хувь / хугацаатай бол хүчинтэй хугацаа дуусаагүй байх /
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Барилгын захиалагчийн хяналтын чиглэлээр ажилласныг нотлох баримт /хөдөлмөрийн дэвтэр, томилогдон ажилласан тухай тушаал шийдвэр , нийгмийн даатгалын дэвтэр /
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын Газар