Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 дугаар байр буюу Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн байр саяхан ашиглалтад орж төрийн 22 байгууллага байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. “Шинэ сэргэлтийн бодлого” дахь Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хүнд сурталгүй түргэн шуурхай хүргэх үүднээс тус төвийн нэг давхарт Төрийн үйлчилгээний нэг цэгийн төвийг байгуулан өнөөдөр /2024.03.18/ албан ёсны нээлтийг хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Камелият, аймгийн ЗДТГ-ын газрын дарга Б.Мухамед, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ансаган, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Вита, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Адилбиш болон газар, хэлтсийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга А.Камелият үг хэлж, “Иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор Төрийн үйлчилгээний нэг цэгийн төвийг байгуулан, тус нэг цэгийн төвд ажиллах албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байгааг онцолж, цаашид нэмж Банкнуудын киоск машин АТМ байрлуулан гэв. Мөн аймгийн ЗДТГ-ын газрын дарга Б.Мухамед мэндчилгээ дэвшүүлэв.