ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

  Баян-Өлгий аймагт ажиллаж буй Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалт хийх ажлын хэсэг аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт “Төрийн албаны шинэтгэл”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тогтоомж”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
    Сургалтад аймгийн бүх төрийн байгууллагын 550 гаруй албан хаагч хамрагдлаа.
    Сургалтын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга А.Камелият үг хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
    Аймгийн хэмжээний 137 Төрийн байгууллагад ёс зүйн дэд хороо байгуулагдсан.

You May Also Like