Өнөөдөр /2024.03.26/ аймгийн Онцгой комиссын гишүүд аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 85 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Хуралдааныг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Камелият удирдан зохион байгуулж, хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөг танилцууллаа. Хуралдаанаар 6 асуудлыг авч хэлэлцлээ.
Үүнд:
1. Аймгийн мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдлыг танилцуулах
2. Шар усны үерийн аюулын эрсдэлийн үнэлгээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлыг танилцуулах
3. Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг малчдад хэрхэн олгох саналыг танилцуулах
4. Ховд голын эрэг дагуу шинээр далан босгох, сэргээн засах, хүчитгэх ажлын тооцоо судалгааг танилцуулах
5. Тарваган тахал өвчний байгалийн голомтын эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд шимэгчгүйтгэл, мэрэгчгүйтгэлийн ажлыг хийхэд шаардлагатай тооцоо судалгааг танилцуулах
6. Аймгийн Онцгой комисст иргэдээс ирсэн өргөдөл, хүсэлтүүдийг холбогдох албаны хүмүүс тус тус танилцуулж, дараах шийдвэрийг гаргалаа.
Үүнд:
– Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд байгаа тэжээлийг малчдад үнэгүй тараахаар
– Ховд голын эрэг дагуу шинээр далан босгох, сэргээн засах ажилд 155 сая төгрөг шийдэж өгөхөөр
– Тарваган тахал өвчний байгалийн голомтын эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд шимэгчгүйтгэл, мэрэгчгүйтгэлийн ажлыг хийхэд шаардлагатай тооцоог шийдэж өгөхөөр шийдвэрлэлээ.