АЙМГИЙН ЗДТГ-ЫН ДАРГА Б.МУХАМЕД МОНГОЛЫН ТУСГАЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    Монголын Тусгай Олимпийн Хороо, Баян-Өлгий аймгийн БТСГ, Баян-Өлгий аймаг дахь ХБЭЭХХ-той хамтран Баруун Бүсийн Өвлийн нээлттэй наадмыг Баян-Өлгий аймагт спортын 4 төрлөөр энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулна. Уг наадамд баруун бүсийн Увс, Ховд, Говь-Алтай Завхан аймгуудаас гадна Өвөрхангай, Эрдэнэт хот, Сайн найз клуб Улаанбаатар хотоос баг тамирчид оролцох юм.
   Баруун Бүсийн Өвлийн нээлттэй наадмыг зохион байгуулахтай холбогдуулан Монголын Тусгай Олимпийн Хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, БТСУХорооны мэргэжилтэн М.Хүрэлчулуун, МТОХ-ны спортын захирал Б.Мөнх-Од, МТОХ-ны манлайлагч тамирчин Э.Хатанболор, МТОХ-ны ажилтан, эцэг эх, тамирчдын төлөөлөл Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж ажиллаж байна.
    Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед өнөөдөр /2024.03.27/ Монголын Тусгай Олимпийн Хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг тэргүүтэй МТОХ-ны төлөөллүүдийг албан өрөөндөө хүлээн авч уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст спортын наадам зохион байгуулах гэж буйтай холбогдуулан санал солилцож, тус үйл ажиллагаанаас амжилт хүсэж, бололцоотой бүх боломжоороо дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.
   Уг наадмыг Тусгай олимпийн хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, оюуны бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо, бие бялдрын хөгжил, чадвар, боломжийг нэмэгдүүлэх, тэдэнд урам дэм өгөх, туршлага хуваалцах, гэр бүл хоорондоо танилцаж нөхөрлөх боломжоор хангах, эерэг хандлага тогтоох, нийгэмшүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
Баруун Бүсийн Өвлийн наадмын нээлт маргааш 10 цагаас спортын ордонд эхэлнэ.

You May Also Like