УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН СУРГАЛТАД ХАМРАГДСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД “СЕРТИФИКАТ” ГАРДУУЛЛАА

УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН СУРГАЛТАД ХАМРАГДСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД “СЕРТИФИКАТ” ГАРДУУЛЛАА
    Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх сургалтын байгууллага Удирдлагын академийн Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт, Төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны сургалт болон Төрийн албан хаагчийг чиглүүлэх богино хугацааны сургалтад тус тус хамрагдаж, амжилттай төгссөн төрийн албан хаагчдад “Сертификат” гардууллаа.
        Тус “Сертификат” гардуулах арга хэмжээ өнөөдөр /2024.03.29/ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд боллоо.
     Сертификатыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед гардуулан өгч, баяр хүргэж, сургалтаар олсон шинэ мэдлэг, мэдээллээ эрхэлсэн ажилдаа нэвтрүүлэх, ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж, бусадтай хуваалцаж ажиллахыг хүслээ.

You May Also Like