АЙМГИЙН ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН АХЛАГЧ НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан аймаг дөхь Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт зохион байгуулагдлаа.
Чуулга уулзалт аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох болон тус аймаг дахь Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
“Ахлагчийн жил”- ийн хүрээнд ахлагч нарын эрхзүйн орчин, нийгмийн хамгааллыг сайжруулах, ахлагчийн албыг сурталчлах зэрэг хийх ажлын төлөвлөгөөг танилцуулан, албан үүргээ нэр төртэй биелүүлж, байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа.