ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЦЭНГЭЛ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЦЭНГЭЛ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
    Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар танилцуулах арга хэмжээг үе шаттай зохион байгуулах ажлын хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр /2024.04.01/ Цэнгэл суманд зохион байгууллаа.
    Тус өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газрын дарга А.Галия, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар Х.Бауыржан, Ниймгийн датгалын газрын дарга М.Армия болон сум, орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар салбарын бодлого арга хэмжээний талаар болон Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл сэдвээр танилцуулга хийж, энэ оны 1 сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн багц хуулийн шинээр мөрдөгдөж буй зохицуулалт, шинээр батлагдсан дүрэм, журмын талаар холбогдох асуултад хариулт өглөө.

You May Also Like